"Дэлхийн аюулгүйн байдлын санаачилгын үзэл баримтлалын баримт бичиг" нийтэлжээ
2023-02-21 16:07:02
Share
Share this with Close
youtube WeChat

"Дэлхийн аюулгүй байдлын санаачилга: Хятадын аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам" Хөх тэнхимийн форум энэ сарын 21-ний өдөр Бээжинд болж, Хятадын ГХЯ-ны сайд Чинь Ган оролцож хэлэхдээ, Хятад улс "Дэлхийн аюулгүй байдлын санаачилгын үзэл баримтлалын баримт бичиг"-ийг албан ёсоор нийтэлж байгаа нь уг санаачилгын үндсэн үзэл баримтлал, зарчмуудыг тайлбарлаж, хамтын ажиллагааны гол чиглэл,  механизмыг тодорхойлон, дэлхийн энх тайвныг сахин хамгаалах Хятад улсын үүрэг хариуцлага, шийдвэр зоригийг харуулж байна гэжээ.

Тэрээр, "Үзэл баримтлалын баримт бичиг"-д хамтын ажиллагааны 20 гол чиглэлийг хамруулж, тодорхой үйл ажиллагааны удирдамжтай бөгөөд НҮБ-ын аюулгүй байдлын засаглалын үндсэн үүргийг тууштай дэмжиж, том гүрний зохицуулалт, эерэг харилцаа холбоог ахиулахыг хичээсэн юм. Мөн халуун цэгийн асуудлыг энхийн замаар шийдвэрлэх, аюулгүй байдлын уламжлалт болон уламжлалт бус сорилтод үр дүнтэй хариу арга хэмжээ авах, дэлхийн аюулгүй байдлын засаглалын тогтолцоо, чадавхын бүтээн байгуулалтыг цаашид бэхжүүлэхэд чиглэсэн яриа хэлэлцээг идэвхтэй дэмжиж ажиллах болно гэжээ.