Алшаагийн ил уурхайд нуралт болов
2023-02-22 20:45:56
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 22-ны өдөр ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Зүүн хошууны Шиньжин компанийн нүүрсний ил уурхайн бүсэд томоохон нуралт үүсч, олон ажилтан, машин техник дарагдсан байна. 

Ослын дараахан Хятад улсын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян нар заавар гаргаж,  сураггүй болсон хүмүүсийг яаралтай эрэн хайж, гэмтэж бэртсэн хүмүүсийг нэн даруй эмчлэхийг үүрэг болголоо. 

Ослын газар яаралтай авран туслах ажиллагаа явуулж байна.