Ши Жиньпин: Жэндин бол миний улс төрийн замналын өлгий
2023-02-22 10:01:50
Share
Share this with Close
youtube WeChat

“Жэндин бол миний хоёр дахь эх нутаг. Түүх соёлын баялаг өвтэй, хөдөлмөрч ард түмний өлгий болсон энэ нутагтаа би хайртай” хэмээн Ши Жиньпин дарга “Жэндиний эрт эдүгээ” хэмээх номын өмнөтгөлд бичсэн байдаг.

1982 оны гуравдугаар сараас 1985 оны тавдугаар сар хүртэл Ши Жиньпин Хэбэй мужийн Жэндин сяний намын хорооны нарийн бичгийн даргын орлогчоос нарийн бичгийн дарга хүртэлх албыг хашсан гурван жилийн хугацаандаа уг сянийн бүх нутгаар ажиллаж явсан аж.

40 гаруй жилийн өмнө улс төрд анх орсон Ши Жиньпин шинэчлэлтийн үзэл, бүтээлч бодлоор жигүүрлэн эх орныхоо соёл хөгжлийг хамгаалахын хамт дэвжүүлэн дээшлүүлэх шинэ зорилтыг эрэлхийлэн урагшилсан юм. Жэндинд ажиллах үедээ тэрбээр эртний дурсгалт зүйлсийг авран хамгаалах ажлыг аль болох дэмжин ахиулж, тэдгээрийг бүртгэлжүүлэх, эртний сүм хийд чулуун хөшөөг нөхөн сэргээх, хамгаалах тогтолцоог боловсронгуй болгон, барилга, мод, дурсгалт зүйлсийг бүртгэлд хамруулах зэрэг ажлыг дорвитой хийсэн байна.

“Түүх соёлын өв нь өнгөрсөн цагийг амьд дүрслэг харуулдаг учраас одоо, ирээдүйд чухал нөлөөтэй. Эдгээр өв соёл нь зөвхөн биднийх биш, үр хойчид минь өвлөгдөн очих ёстой зүйл” хэмээх үзэл баримтлалынх нь ачаар Жэндиний эртний хот үлгэр түүхтэйгээ үлдсэн билээ.

“Жэндин бол миний улс төрийн замналын өлгий” хэмээн Ши Жиньпин дарга ярьдаг бөгөөд хотын түүх соёлын өвийг хамгаалахыг ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар орон нутгийн улс төрийн ажилтанд тусгайлан захиж, “Бид өнөөдөр үүнийг сайтар хамгаалж амжихгүй бол үр хойчдоо гэмтэн болж үүрдийн өртэй үлдэх болно” гэж байжээ.