АНУ-ын засгийн газар химийн бодис асгарсан хэргийг зохицуулахдаа ил тод бус байна
2023-02-22 10:01:16
Share
Share this with Close
youtube WeChat

Охайо мужид галт тэрэг замаасаа гарсаны улмаас химийн хорт бодис асгарч, энэ нь үргэлжлэн ялгасаар байгаа нь Америкийн нийгэмд түгшүүр төрүүлээд байна. АНУ-ын орон нутгийн болон холбооны засгийн газрын холбогдох албад энэ үйл явдлыг зохицуулж байгаа арга хэлбэр нь олон нийтийн маргааныг өргөн хүрээнд үүсгээд байгаа юм.

Орон нутгийн цагаар энэ сарын 20-ны өдөр АНУ-ын Пурдюгийн их сургуулийн байгаль орчин хийгээд экологийн инженерийн профессор Эндрю Уэлтон CCTV-ийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, АНУ-ын бүх шатны засаг захиргаа уг хэргийн талаар хариу арга хэмжээ авсан явдалд томоохон асуудал тулгарч байна. Үүнээс хамгийн том нь шат бүрийн засаг захиргаа химийн бодис асгарсан хэргийг зохицуулахдаа ил тод бус ажиллаж буй явдал юм" гэжээ.

Мөн тэрбээр хэлэхдээ, "Галт тэрэг замаас гарсан ослын дараа холбогдох ажилтнууд химийн бодисыг газар дээр нь шатааж гадагшлуулснаар, химийн бодис нь хорт бодис болон задарч, амь нас болон эрүүл мэндэд шууд аюул учруулсан байна" гэжээ.