Суурь судалгааг үр дүнтэй үргэлжлүүлэхийг онцлов
2023-02-22 15:10:59
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо суурь судалгааг бэхжүүлэх чиглэлээр туршлага солилцох гурав дахь удаагийн арга хэмжээг хоёрдугаар сарын 21-нд зохион явууллаа. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалах үеэрээ, “Суурь судалгааг бэхжүүлэх нь шинжлэх ухаан, технологийн бие даасан байдал, өөрийгөө сайжруулж өндөр түвшинд хүрэх зайлшгүй шаардлага бөгөөд дэлхийн шинжлэх ухаан, технологийн хүчирхэг гүрнийг бий болгох цорын ганц арга зам юм. Бүх шатны намын хороод, засаг захиргаа шинжлэх ухаан, технологийн ажлын чухал хөтөлбөрт суурь судалгааг тусгах үүднээс ерөнхий зохицуулалтыг бэхжүүлж, бодлогын дэмжлэгийг нэмэгдүүлэн, суурь судалгааг чанарын өндөр түвшинд хөгжүүлэх ёстой” хэмээн онцолжээ.

Бээжингийн их сургуулийн захирал, Хятадын Шинжлэх ухааны академийн академич, профессор Гүн Чихуан энэ асуудлын талаар тайлбар хийж ажлын санал дэвшүүлэв. Төв хорооны Улс төрийн товчооны нөхдүүд тайлбарыг анхааралтай сонсож, судлан хэлэлцсэн байна.

Ши Жиньпин хэлэхдээ, “Нам, засгаас суурь судалгааны ажлыг чухалчилсаар ирсэн. Одоогийн байдлаар шинэ ээлжийн шинжлэх ухаан, технологийн хувьсгал, аж үйлдвэрийн өөрчлөлт үсрэнгүй хөгжиж, салбар хоорондын уялдаа холбоо эрчимжиж байна. Мөн олон улсын шинжлэх ухаан, технологийн өрсөлдөөнийг даван туулах, бие даан өөрийгөө хүчирхэгжүүлэх, хөгжлийн шинэ төлөв байдлыг бий болгон өндөр чанартай хөгжилд хүрэхийн тулд суурь судалгааг цаашид бэхжүүлж, техникийн зангилаа асуудлыг шийдвэрлэх нь ихээхэн чухал юм” гэжээ.