Аюулгүйн сорилтын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ
2023-02-23 10:28:30
Share
Share this with Close
youtube WeChat

Шведийн Ерөнхий сайд Кристенсон, Финландын Ерөнхийлөгч Ниинисто, Норвегийн Ерөнхий сайд Штёллер нар энэ сарын 22-ны өдөр Шведэд уулзлаа. Уулзалтаар аюулгүй байдлын нийтлэг сорилт, дипломат харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын асуудлаар нягт хамтран ажиллах тухай зөвшилцөж, хамтарсан тунхаг гаргаж, гурван орон аюулгүй байдлын сорилтыг хамтдаа зохицуулах болно гэдгээ мэдэгджээ.

Хамтарсан тунхагт зааснаар, Норвеги, Финлянд, Швед умард Европын бусад хөрш орнуудаа оролцуулаад бүс нутгийн аюулгүй байдлын сорилтыг шийдвэрлэхийн тулд үүрэг хүлээх  болно. Ирэх жилүүдэд дээрх гурван улс томоохон хэмжээний цэргийн сургуулилт хийж, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бусад хөршүүд, мөн Америк, Их Британи зэрэг түнш орнуудтай нягт уялдуулах болно. Гурван улсын умард бүс нутгийн байршил, ногоон өөрчлөлт, сансар огторгуй, газрын ховор металлын олборлолт зэрэг салбарын өвөрмөц нөхцөлөөс шалтгаалж, эл бүс нутагт илүү гүнзгий хамтран ажиллах боломжтой юм байна.