"Хойд урсгал"-ийн хэргийг бодитой, шударгаар шалгах хэрэгтэй
2023-02-24 11:01:08
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын хүсэлтээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл саяхан "Хойд урсгал" байгалийн хийн хоолой дэлбэрсэн асуудлаар нээлттэй мэтгэлцээн хийж, Аюулгүйн зөвлөлийн гишүүд тус тусын байр сууриа илэрхийлжээ. Энэ хэрэгт бодитой, шударга, мэргэжлийн шалгалт хийх нь улс орон бүрийн ашиг сонирхол, анхаарч буй асуудалтай нягт холбоотой гэдгийг Хятадын тал онцолж, мөрдөн байцаалтын ажиллагааг түргэтгэж, үнэн мөнийг түргэн илрүүлэхийг дэмжинэ гэжээ.

2022 оны есдүгээр сарын сүүлчээр Швед, Данийн ойролцоох тэнгисийн бүс дэх Оросоос Герман руу байгалийн хийг тээвэрлэж буй "Хойд урсгал-1" болон "Хойд урсгал-2" хоолойн дөрвөн хэсэгт байгалийн хий алдагдсан юм. Энэ үйл явдлыг "Санаатай хорлон сүйтгэх ажиллагаа" хэмээн талууд үзэж байна. Үүний дараа Дани, Герман, Швед зэрэг улсууд өөрсдийн мөрдөн байцаалтыг эхлүүлсэн. Харин таван сар өнгөрсөн ч тэд хэргийн учир шалтгаан болон гэмт этгээдийг олж тогтоогоогүй байна. 2-р сарын 8-нд Америкийн нэрт эрэн сурвалжлагч Сеймур Херш "Хойд урсгал"-ын хэргийн нарийн байдлыг мэдээллэж, энэ нь Америкийн Цагаан ордны захиалгаар Тагнуулын төв газраас хэрэгжүүлсэн нууц ажиллагаа байсан тухай онцлон тэмдгэлсэн нь олон нийтэд шуугиан тарьсан. Үүний дүнд олон улсын хамтын нийгэмлэг бодитой, шударга мөрдөн шалгалт хийхийг уриалсан юм.

"Хойд урсгал" дамжуулах хоолой нь үндсэн дамнасан дэд бүтэц, эрчим хүч тээвэрлэх гол судас юм. Энэ хоолой эвдлэгд учирснаар дэлхийн эрчим хүчний зах зээл, экологийн орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлсэн. Дэлхийн ард түмэн үнэнийг мэдэх эрхтэй бөгөөд хайхрахгүй орхиж болохгүй юм.

"Хойд урсгал" дэлбэрснээс болж хэдэн зуун сая шоо метр байгалийн хий алдагдсан. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн газраас гаргасан дүн шинжилгээгээр уг хэргийн үеэр асгарсан метан хийн нийт ялгарлын хэмжээ 230 килотоннд хүрсэн нь дээд хэмжээнээс олон дахин давсан үзүүлэлт юм. Цаг уурын дулааралд метан нь нүүрстөрөгчийн давхар ислээс 80 дахин илүү нөлөөлөх хүчин чадалтай аж.

Түүнчлэн, "Хойд урсгал"-ын асуудал нь улс төрийн асуудал мөн бөгөөд энэ нь бүх Европын аюулгүй, тогтвортой байдалтай холбоотой. Энэ үйл явдлын талаар бодитой, төвийг сахисан мөрдөн байцаалт явуулж, хөшигний ард хэн байгааг түргэн илрүүлэх нь талуудын хийж буй шалгалтад дэмжлэг үзүүлэх бөгөөд Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх яриа хэлэлцээндтулгарч буй саад бэрхшээлийг багасгахад тустай юм. 

Хамгийн чухал нь, нарийн дэлгэрэнгүй нотлох баримтыг хянах, улам их эргэлзээ төрүүлж буй нөхцөлд "Хойд урсгал”-ыг бодитой, шударга мөрдөн шалгах нь олон улсын шударга ёсны хүчирхэг баталгаа болох юм.