400 мянган номтой үзэсгэлэн нээгдлээ
2023-02-24 10:59:49
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн ном захиалгын 35 дахь яармаг 24-ний өдөр тус хотод нээгдлээ. Хятадын ном хэвлэлийн болон Хятадын ном сэтгүүл хэвлэн тараах нийгэмлэгээс зохион байгуулж байгаа юм.   50 мянган ам метр талбайд зохион байгуулагдах үзэсгэлэнд  2900 гаруй лангуу ажиллаж  700 гаруй компани оролцож, 400 мянга гаруй нэр төрлийн ном дэлгэгдэж байгаа нь  хамгийн томд тооцогдож байгаа юм.

Энэ удаагийн  яармаг  хэвлэлийн үйлдвэр, сургууль, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа зэргийг хамарч, Хятадын хэвлэлийн хөгжлийн тайлангийн хурал, хэвлэн нийтлэх зохиогчийн эрхийн форум, хүүхдийн сэдэвт хэвлэлийн форум зэрэг олон хэлбэр, баялаг агуулга бүхий соёлын харилцааны үйл ажиллагаа болж байна.  Мөн шинэ технологи, хэрэглээний шинэ программуудыг  үзэсгэлэнгийн үеэр  танилцуулах юм.