Алсын тусгалтай тэсрэх бөмбөг Украинд өгнө
2023-02-24 10:20:58
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ  алсын зайн тусгалтай, 72 километрийн зайд бай онох чадалтай JDAM-ER загварын тэсрэх бөмбөгийг Украинд нийлүүлнэ гэж Блүүмбэрг энэ сарын 22-нд мэдээллээ.

Мөн өдөр Францын Батлан хамгаалахын сайд Ле Корни ,"Франц улс үндэсний батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд сум үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, Украинд олон зэвсэг нийлүүлнэ. Манай улс 2024-2030 онуудад зэвсгийн нөөцөө нэмэгдүүлэхэд олон тэрбум евро зарцуулна" гэжээ. Мөн Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес "Украинд зэвсэг  нийлүүлж байгаа тул  нөөцөө нөхөж бүрдүүлэхийн тулд зэвсгийн үйлдвэрлэл, тэр дундаа их бууны сумны үйлдвэрлээ нэмж эхэлсэн" гэв.

Энэ сарын 22 -нд болсон  Украины асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн яаралтай чуулганд ОХУ-д суугаа байнгын төлөөлөгч Небензя “Манай улс  хямралыг дипломат аргаар шийдвэрлэхийг  эрэлхийлж байна. Энэ тухай олонтаа мэдэгдсэн.  Гэвч барууныхан Украинд зэвсэг нийлүүлсээр байгаа нь нөхцөл байдлыг улам хурцатгаж байна” гэжээ.