Хийн хоолой дэлбэрсэн үнэнийг мэдээлэх ёстой
2023-02-24 10:13:16
Share
Share this with Close
youtube WeChat

"Орост  зэвсэг нийлүүлэх талаар Хятад улс бодолхийлж байна гэсэн тагнуулын мэдээллийг Байдены засгийн газар зарлаж магадгүй" гэж мэдэгдсэн хариуд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 23-ны ээлжит хэвлэлийн бага хуралд "АНУ-ын "тагнуулын мэдээлэл" гэдэг нь сэжиг ажиг зүйл. Ингэснээр  Хятад улсыг гүтгэн харлуулж буй цуурхал юм. Хэрэв АНУ-д үнэхээр үнэ цэнтэй нууц мэдээлэл байгаа бол, "Хойд урсгал" хийн хоолой дэлбэрсэн бодит мэдээллийг өгөх ёстой" гээд цааш, "Украины хямрал эхэлснээс хойш Хятад улс хэзээд яриа хэлцэл, энх тайвны талд тууштай байж, өөрийн арга хэлбэрээр энх тайвныг ятган яриа хэлцлийг ахиулж, нөхцөл байдлыг намжааж, хямралыг зохицуулахад хариуцлагатай  үүрэг гүйцэтгэсэн юм" гэжээ.