Украины асуудлаарх Хятадын байр суурийг илэрхийлэв
2023-02-24 21:46:32
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин 24-ний өдөр ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах тухай Хятадын байр суурийг тэмдэглэсэн баримт бичгийн талаар холбогдох мэдээллийг танилцуулав.  Тэрээр хэлэхдээ, Хятад улс Украины асуудлаар бодитой шударга байр суурийг баримталж, энхийн хэлэлцээг идэвхтэй дэмжиж, хямралыг зохицуулахад бүтээлч үүрэг гүйцэтгэсээр ирсэн гэжээ.

Ван Вэньбин хэлэхдээ, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "Дөрвөн байх ёстой", "Дөрвөн нийтлэг зүйл", "Гурван үзэл бодол" нь Хятад улс Украины асуудлыг зохицуулах үндсэн чиглэл юм.  Украины хямрал хурцадсаны нэг жилийн дараа Хятад улс "Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх Хятадын байр суурь" хэмээх баримт бичгийг боловсруулж нийтэлсэн бөгөөд үүнд Хятадын үндсэн байр суурийг иж бүрэн, системтэйгээр тайлбарласан гэжээ.