Арлын орнуудын удирдагчдын албан ёсны бус онц хурал өндөрлөжээ
2023-02-25 16:34:30
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 24-нд Номхон далайн арлын орнуудын чуулга уулзалтын Удирдагчдын албан ёсны бус онц хурал Фижид өндөрлөжээ. Хурал нь Япон улсын цөмийн бохир усыг зайлуулах оролдлого Номхон далайн аюулгүй байдалд учруулж болзошгүй заналхийллийг анхаарч буйгаа илэрхийлжээ.

Япон улс цөмийн бохир усыг далайд зайлуулах асуудлаар Арлын орнуудын чуулга уулзалтын Удирдагчдын албан ёсны бус онц хурал гол хэлэлцэж, цөмийн бохир ус Номхон далайн эрүүл байдал, аюулгүй байдалд заналхийлж болзошгүйг анхаарч, олон улсын зөвшилцөл, олон улсын хууль, биеэ даасан, дахин шалгаж болохуйц шинжлэх ухааны үнэлгээ хийхийн чухал чанарыг дахин нотолсон байна. Япон улс ОУАЭХА-тай нягт хэлхээ холбоотой байхыг дэмжихээ удирдагчид илэрхийлсэн байна.