G20-ийн Сангийн сайд, Төв банкны ерөнхийлөгч нарын уулзалт өндөрлөлөө
2023-02-26 10:51:15
Share
Share this with Close
youtube WeChat

Хорийн бүлгийн Сангийн сайд, Төв банкны ерөнхийлөгч нарын хоёр өдрийн уулзалт хоёрдугаар сарын 25-нд Энэтхэгийн өмнөд хэсгийн Бангалор хотод өндөрлөв. Уулзалтын үеэр дэлхийн санхүүгийн бүтэц, тогтвортой банк санхүү, дэд бүтэц, банк санхүүгийн салбар зэрэг холбогдох асуудлуудыг голчлон авч хэлэлцлээ.

Энэтхэг Хорийн бүлгийн ээлжит даргын хувиар мөн өдөр мэдэгдэл гаргасан бөгөөд дэлхийн улс орнууд өрийн аюулгүй байдлын талаар сул байгаа асуудлыг даруй шийдвэрлэх ёстой гэж дурджээ. Дэлхийн эдийн засаг сэргэх хандлагатай байгаа боловч буурах эрсдэл, ялангуяа инфляцын заналхийлэл хэвээр байгаа юм. Ийм учир улс орнууд эдийн засгийн ухаалаг болгоомжтой бодлого боловсруулах шаардлагатай гэжээ.

Хөгжиж буй орнуудын эрэлт хэрэгцээнд илүү сайн хариу өгч, санхүүжилтийг илүү үр дүнтэй төвлөрүүлэн, ядуулаг орнуудын инфляц, өрийн асуудал, уур амьсгалын дулаарлаас үүдэлтэй сорилтуудыг даван туулахад нь туслахын тулд өнгөрсөн аравдугаар сард Дэлхийн банк анхны шинэчлэлтийн хөтөлбөрөө гаргасан байна.