Баруун бүс нутгийн бараа бүтээгдэхүүнийг экспортолж байна
2023-02-26 16:46:42
Share
Share this with Close
youtube WeChat

"Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн харилцааны хэлэлцээр"(RCEP)хүчин төгөлдөр болж хэрэгжсэний зэрэгцээ үндэсний холбогдох бодлого үр өгөөжөө өгснөөр Зүүн Өмнөд Азийн өвөрмөц бараа бүтээгдэхүүнийг төмөр зам, далайн тээврээр Хятадын зах зээлд түргэн нэвтрүүлж байна. Хятадын Баруун бүс нутгийн хөдөө аж ахуйн боловсруулсан бүтээгдэхүүн, автомашины эд анги зэргийг мөн АСЕАН-д экспортолж байна.

Хятадын Төмөр замын Наньнин товчооны группийн гаргасан тоо баримтаас үзвэл, хоёрдугаар сарын 23-ны байдлаар, энэ онд Баруун бүс нутгийн эх газар-далайн шинэ коридорын төмөр зам-далайн ачааны галт тэрэг 107 мянган стандарт чингэлэг ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.25%-иэр нэмэгджээ.