Чанаргүй барилгатай холбоотой 188 хүнийг баривчлав
2023-02-27 09:19:28
Share
Share this with Close
youtube WeChat

Туркийн өмнөд хэсэгт энэ сарын 6-ны өдөр газар хүчтэй хөдөлсний улмаас олон барилга нурж, олон мянган хүний амь нас хохирсон. Эдгээр барилгууд чанарын стандарт хангаагүй гэсэн дүгнэлтийг мөрдөн шалгах явцад тогтоосон байна. Иймээс шүүхийн шийдвэр гарч чанаргүй барилгатай холбоотой 188 хүнийг баривчлан саатуулсан гэж Туркийн үндэсний телевиз TRT орон нутгийн цагаар 26-ны өдөр мэдээллээ. Хамгийн сүүлд гарсан мэдээгээр 160 мянга гаруй барилга бүрэн нурж, ахин ашиглах боломжгүй эвдэрч, 44374 хүн амь насаа алдаж, олон сая хүн орон гэргүй болоод байна.

Н.Пүрэвжав