Шиньжяны Аксу бүсийн Вэньсуд 5.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө
2023-02-27 09:57:27
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр  /2 сары 27 /  өглөөнийн 7 цаг 58 минутад Шиньжяны Аксу бүсийн Вэньсу сяньд (хойд өргөргийн 41.87 градус, зүүн уртрагийн 79.85 градус) 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн голомт 10 км-ийн гүнд байсныг Хятадын газар хөдлөлтийн сүлжээ албан ёсоор тогтоов.

Газар хөдлөлтийн голомт нь Вэньсу сянаас 73 км, Аксу хотоос 84 км, Өрөмч хотоос 670 км зайд байжээ. Газар хөдөлсөн голомтоос 5 км доторхи дундаж өндөр далайн түвшнээс 3974 метр байгаа юм.

Хятадын газар хөдлөлтийн сүлжээний шуурхай тайланд дурдсанаар, сүүлийн 5 жилд уг газар хөдлөлтийн голомтоос 200 км-ийн зайд 3 болон түүнээс дээш баллын газар хөдлөлт 115 удаа бүртгэгдсэн байна. Хамгийн хүчтэй  нь 2022 оны 12 сарын 29-нд Киргизэд болсон 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт,  2021 оны 3 сарын 24-нд Шиньжяны Аксу бүсийн Байчэн сяньд болсон 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтүүд байсан ажээ.