Хөгжил ба хамтын ажиллагааг эрчимжүүлэх эерэг дохио уламжлахад бэлэн байна
2023-02-28 18:17:06
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин энэ сарын 28-нд хэлэхдээ, G20-ын даргалагч орон Энэтхэгийн Гадаад харилцааны сайд С.Жайшанкарын урилгаар Хятадын Гадаад харилцааны сайд Чинь Ган гуравдугаар сарын 2-нд Энэтхэгийн Шинэ Делид болох G20-ын гадаад харилцааны сайд нарын хуралд оролцох болно гэв.

Энэ удаагийн гадаад харилцааны сайд нарын хуралд Хятадын тал ямар хүлээлттэй байгаа талаар Мао Нин хэлэхдээ: Эдүгээ олон улсын нөхцөл байдал донсолгоотой, тайван бус, дэлхийн эдийн засгийн сэргэлт сул, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт сорилтод тулгарч байна. G20 нь олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гол форумын хувьд олон улсын эдийн засаг, хөгжлийн салбарт нүүрлэсэн сорилтыг зохицуулахад анхаарлаа төвлөрүүлж, дэлхийн эдийн засгийн сэргэлт, дэлхийн хөгжлийг ахиулахад илүү их үүрэг гүйцэтгэх ёстой юм гэлээ.

“G20-ын гадаад харилцааны сайд нарын хурал нь олон талт үзлийг хэрэгжүүлэх, үр тариа хийгээд эрчим хүчний баталгаат аюулгүй байдлыг хамгаалах, хөгжлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх эерэг дохиог уламжлахад Хятад улс бэлэн байна” гэж Мао Нин тэмдэглэв.


\Уртнасан\