Дэд бүтцийн салбарт Хятад улстай хамтарна
2023-02-28 10:55:43
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр /2 сарын 27-нд/  Бээжин хотод суугаа дипломат төлөөлөгчид Хятадын Харилцаа Холбооны Барилгын компанид очиж, зам тээвэр, хотын дэд бүтцийн салбар дахь Хятадын компаниудын хөгжилтэй танилцав. Уулзалтад БНХАУ-д суугаа 20 элчин сайд, 7 түр хамаарагч  зэрэг 110 улс орны дипломат төлөөлөгчид оролцсон байна. Дипломат төлөөлөгчид, "Хятад улс өөрийн хөгжлөөр  дэлхий дахинд боломж бий болгож, "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтаар олон орны хамтын хөгжлийг дэмжиж ирлээ. Тус улсын компаниуд тухайн улс оронд  техник технологи, туршлага, стандарт нэвтрүүлж, ажлын байр нэмэгдүүлж, мэргэжилтэй ажиллах хүчний  чадварыг дээшлүүлэхэд тусалж байна" гэсэн юм. Цаашид  улс орныхоо дэд бүтцийн  салбарт хамтарч,  Хятадын компаниудтай  нүүрстөрөгч бага ялгаруулдаг ногоон хөгжил,  дижитал чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. 

Хятадын Харилцаа Холбооны Барилгын компанийн албаны хүн танилцуулахдаа, "Манай компани нь дэлхийн 157 улс, бүс нутагт ажиллаж байна. "Бүс ба зам" санаачилгын хүрээнд улс орнуудад 3000 гаруй дэд бүтцийн төсөлд хөрөнгө оруулалт хийлээ. Энэ хугацаанд  13 мянган км зам, 200 гаруй гүүр, 150 гол боомт зэрэг бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийгээд байна" гэв.