Беларусид тавьсан хоригоо нэг жилээр сунгалаа
2023-02-28 10:48:36
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар өчигдөр /2-р сарын 27/ Европын Холбооны зөвлөл Беларусийн эсрэг авсан хориг арга хэмжээг нэг жилээр буюу 2024 оны 2-р сарын 28 хүртэл сунгахаа мэдэгдэв. Европын Холбоо 2020 оны наймдугаар сараас Беларусийн эсрэг хориг арга хэмжээ авсан юм. Хоригт санхүү, тээвэр, хөрөнгө оруулалтын салбарыг хамарсан импорт, экспортын нэлээд хэмжээний хориг тавьсан байдаг.  Европын холбоо, түүний гишүүн орнууд Беларусийн 34  аж ахуйн нэгж, 195 хувь хүний хөрөнгийг царцааснаа хэвээр хадгалах юм байна.

Н.Пүрэвжав