Хятад улс 100 сая тоннын нөөцтэй газрын тосны орд илрүүлэв
2023-03-01 16:20:17
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр /3-р сарын 1/ Хятадын үндэсний оффшор газрын тосны корпораци /CNOOC/-ын нийтэлсэн мэдээнээс үзвэл, Хятадын Бөхай тэнгисээс 100 сая тоннын нөөцтэй газрын тос, байгалийн хийн орд илрүүлжээ. Энэ орд Бөхай тэнгист байрлалтай, Хятадын хамгийн том түүхий нефтийн үйлдвэрлэлийн бүсэд гурван жил дараалан 100 сая тонноос дээш нөөцтэй орд илрүүлж буй нь энэ юм. 

Энэхүү "Бөжүн 26-6" газрын тосны талбай нь Бөхай тэнгисийн өмнөд хэсэгт, Тяньжинь хотоос 170 км зайд оршдог. Ашиглалтын талбайн усны дундаж гүн нь 22.1 метр юм. Тус ордын геологийн тогтоогдсон нөөц нь 130 сая тонн, үүнээс  20 гаруй сая тонн нь газрын тос  юм. Энэхүү 20 сая тонн газрын тосоор бензин үйлдвэрлэхэд 10 мянган автомашин 30 жил хэрэглэх бүтээгдэхүүн болно. Мөн 9 тэрбум шоо метр байгалийн хий олборлож, Тяньжинь хотын оршин суугчдын 15 жилийн хэрэглээг хангах боломжтой юм байна.

Н.Пүрэвжав