Сирийн эсрэг хууль бус хоригоо цуцлахыг шаардав
2023-03-01 10:44:07
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадаас  НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газрын хэргийг түр хамаарагч Дай Бин  өчигдөр /2-р сарын 28/  Сирийн улс төр, хүмүүнлэгийн асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн нээлттэй хуралд оролцож, Сирийн эсрэг тавьсан хууль бус, ганц талын бүх хоригоо ямар нэгэн  болзолгүйгээр нэн даруй цуцалж, хүмүүнлэгийн гамшгийг даамжруулсан байдлыг зогсоохыг холбогдох орнуудаас шаардав.

Хятадын тал  "Олон жил үргэлжилсэн хууль бус, ганц талын хориг арга хэмжээ нь Сирийн эдийн засаг, ард түмний амьжиргааны хямралыг ноцтойгоор хурцатгаж, гамшигийн эсрэг хариу арга хэмжээ авах Сирийн чадварыг ихээхэн сулруулсан юм. Газар хөдлөлт, хахир хүйтэн, холер зэрэг нь Сирид тооцоолох аргагүй дарамт авчирч байна. Энэ сард зарим улс Сирийн эсрэг тавьсан ганц талын хоригоо түр сулруулж буйгаа зарласан нь асуудал ноцтой байгааг харуулж байна. Бодлогын зохицуулалтыг аль болох хурдан хэрэгжүүлж, хүмүүнлэгийн байгууллагуудад тавьсан хязгаарлалтыг сулруулж, гамшгаас авран туслах ажлыг үр дүнтэй болгохыг Хятад улс хүсэж байна" гэж мэдэгдэв.

Дай Бин цааш нь хэлэхдээ: "Сирийн бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, гадны цэрэг тус улсад хууль бусаар байрлах, цэргийн ажиллагаа явуулах, Сирийн байгалийн баялгийг хууль бусаар дээрэмдэх явдлыг  даруй зогсоохыг Хятад улс  уриалж байна" гэжээ.