Хятад улс хөгжлийн боломжийг дэлхий нийттэй хуваалцана
2023-03-01 20:19:46
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин гуравдугаар сарын 1-нд болсон  хэвлэлийн бага хурал дээр гадаадын компаниуд Хятадад бизнесээ өргөжүүлэхээр төлөвлөж байна гэсэн мэдээллийн хариуд хэлэхдээ, олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад улс дээд түвшний нээлттэй байдлаа хэвээр хадгалах бөгөөд хөгжлийн боломжийг дэлхий нийттэй хуваалцах шийдвэр зориг өөрчлөгдөхгүй гэжээ.

Мао Нин онцлохдоо, энэ оны эхний сард Хятад улсын гадаадын хөрөнгийн бодит ашиглалт 127 тэрбум 690 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.5%-иар нэмэгдсэн байна. АНУ-ын Худалдааны яамны мэдээгээр, 2022 онд АНУ, Хятадын бараа бүтээгдэхүүний худалдааны нийт хэмжээ 690.6 тэрбум ам.долларт хүрч, түүхийн шинэ амжилтыг тогтоосон байна. Эдгээр тоо баримтаас харахад, Хятад АНУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа харилцан ашигтай, хамт хожсон байдаг. Холбоогүй болж, гинжин хэлхээг таслах нь аль алинд нь ч ашиггүй дээрээ хүмүүсийн хүсэлтэд нийцэхгүй тул хэрэгжих боломжгүй юм гэжээ.