Амаа үдүүлсэн барууны хэвлэлүүд
2023-03-02 16:14:05
Share
Share this with Close
youtube WeChat

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр мэргэшсэн, Америкийн нийтлэлч Сеймур Херш "Умардын урсгал" хийн хоолойд АНУ тэсрэх төхөөрөмж тавьсан" гэж эх сурвалжуудаас эш татан бичсэнээс хойш сар шахам хугацаа өнгөрлөө. Мэргэжлийн ур чадвар, сэтгүүлзүйн хараат бус зарчим үргэлж номлодог АНУ, Европын мэдээллийн хэрэгслүүд энэ тухай сөхөх бүү хэл энэ тухай дурдах ч үгүй байна. Уотергейтийн дуулиантай зүйрлэх энэ мэдээллийн тухайд барууны сонин хэвлэл, телевизийн дэлгэцнээс нэгэнт арчигджээ. Барууны мэдээллийн хэрэгслүүд ингэж амаа үдүүлсэн нь АНУ-ын засгийн газартай хөл нийлж, үг нийлж, үнэнийг нуун далдлах, хариуцлагаас мултрах үйлдэл, мэргэжлийн ёсзүйгээ умартаж, уландаа гишгэсэнд ичиж байна гэж Европын парламентын гишүүн Клэр Дэйли мэдэгдсэн байна.