Антони Блинкений яриаг няцаав
2023-03-02 18:28:27
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин гуравдугаар сарын 2-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкений Хятадын талаар хэлсэн үгийг няцаав.

Эх сурвалжид мэдээлснээр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен 1-ний өдөр хэлэхдээ, Хятад улс хэрэв баримт бичигт дурдсан "Бүх орны бүрэн эрхийг хүндэтгэх" гэсэн эхний зарчмыг чин сэтгэлээсээ баримталдаг бол өнгөрсөн онд Украин бүрэн эрхт байдлаа бүрэн сэргээхийг дэмжих ёстой. Гэтэл Хятад улс үүний эсрэгээр ОХУ-д туслан суртал ухуулга явуулж, худал мэдээлэл түгээн, олон улсын байгууллагуудад ОХУ-д халхавч болж хамгаалсаар ирсэн бөгөөд одоо ОХУ-д амь насны аюулд хүргэх цэргийн тусламж үзүүлэх талаар хэлэлцэж байна. Хятад улс гадаад ертөнцөд энх тайвныг сахиулах дүр төрхөө бий болгохын зэрэгцээ янз бүрийн аргаар гал дээр тос нэмж, "хоёр завин дээр гишгэж" болохгүй гэсэн байна.
Мао Нин сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, Украины асуудлаар Хятад улс бодитойд суурилсан шударга байр суурийг баримталж, эвлэрэхийг ятгаж, хэлэлцээ хийхийг дэмжсээр байгаа бөгөөд хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэлийг уриалж, энх тайван, яриа хэлэлцээний талд зогссоор байгаа юм. АНУ харин Украины дайны талбарт аминд хүрэх аюултай зэр зэвсэг нийлүүлсээр бөгөөд газар болгонд өдөөлт хийж, хуурамч мэдээлэл цацаж буйг Хятад улс эрс эсэргүүцнэ гэжээ.
Мао Нин хэлэхдээ, “АНУ нутаг дэвсгэрийн бүрэн эрхийг хүндэтгэдэг гэж мэдэгдэж байгаа ч Хятадын Тайваньд дэвшилтэт зэвсгийг зарж байна. Энх тайван гэж ярьдаг ч дэлхийн газар болгонд дайн дэгдээж, сөргөлдөөн өдөөсөөр байдаг тул нөхцөл байдлыг намдаах үйл ажиллагаа хийж, бусдын тухай элдвийг ярьж, гүтгэн муулахаа болих хэрэгтэй” гэжээ.