Хятад улс чөлөөт худалдааны 21 туршиц бүстэй болов
2023-03-03 21:07:23
Share
Share this with Close
youtube WeChat

УТЗЗ-ийн 14 дэх удаагийн БХХ-ны 1-р чуулганы хэвлэлийн бага хурал өнөөдөр үдээс хойш болж, чуулганы хэвлэлийн төлөөлөгч Гүө Вэйминь дотоод гадаадын хэвлэлийнхэнд тус удаагийн чуулганы тухай танилцуулан, сурвалжлагчдын асуултад хариулав.

Гүө Вэйминь танилцуулан хэлэхдээ: Хятад улсын нээлттэй байлгах үүд хаалга хаагдахгүй, харин улмаас улам өргөжих болно. Сүүлийн жилүүдэд Хятад улсын гадаад нээлттэй байдал тасралтгүй шинэ ахицад хүрлээ. Хятад улс гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах орчныг идэвхтэй сайжруулан, гадаадын хөрөнгө оруулалтад зөвшөөрөл олгохын сөрөг жагсаалтуудыг хасаж 31 зүйл болгов. Хятад улсын чөлөөт худалдааны туршиц бүсийн тоо 21 болж, хөрөнгө оруулалт, худалдаа, банк санхүү, хүмүүсийн ирж очих урсгал зэрэг талаар иж бүрэн нээлттэй арга хэмжээг хэрэгжүүлж байна. Хятад улс “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалтыг чансаатай хөгжүүлэхийг идэвхтэй ахиулж, Хятадын олон улсын импортын экспог 5 жил дараалан амжилттай зохион байгууллаа. Хойшид бид бодитой, хүчтэй арга хэмжээ хэрэгжүүлэн гадаадад нээлттэй байлгахад түлхэц өгч, дэлхий нийтийн хөгжилд үргэлжлүүлэн шинэ боломж, шинэ хөдөлгөх хүч хангах болно гэв.


\Уртнасан\