Бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад тустай зүйл хийхийг хүсэв
2023-03-03 19:28:31
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин энэ сарын 3-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Америк, Япон, Энэтхэг, Австралийн “Дөрвөн талт механизм”-ийн талаар байр сууриа дахинтаа өгүүлж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад тустай зүйл илүүхэн хийхийг холбогдох орнуудад хүслээ.

Эх сурвалжид мэдээлснээр, Америк, Япон, Энэтхэг, Австрали дөрвөн орны гадаад харилцааны сайд нарын хурал энэ сарын 3-нд Энэтхэгт хуралдаж, дөрвөн орон гаргасан мэдэгдэлдээ, цөмийн зэвсгийг хэрэглэх, хэрэглэхээр айлган заналхийлэхийг эсэргүүцэнэ, үүний зэрэгцээ дүрэм тогтоолд тулгуурлагдсан далай тэнгисийн дэглэмд нүүрлэсэн сорилтыг эрс эсэргүүцэнэ гэсэн байна.

Үүнд холбогдуулан Мао Нин хэлэхдээ: Улс орнууд хоорондоо хамтын ажиллагаа өрнүүлэх нь энх тайван хийгээд хөгжлийн эрин цагийн урсгалд нийцнэ, харин бусдыг гадуурхсан жижиг эвсэл бүрдүүлэх ёсгүй гэж Хятадын тал  үзсээр ирсэн. Бүс нутгийн орнуудын аюулгүй байдал, итгэлцлийг нэмэгдүүлэхэд тустай, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад тустай зүйл илүүхэн хийхийг холбогдох орнуудад хүсэж байна гэв.


\Уртнасан\