Хятад улс хатуу эсэргүүцэл илэрхийж байна
2023-03-03 16:49:06
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Төрийн департамент 3-р сарын 1-нд шийдвэр гаргаж, Тайванд 619 сая ам.долларын зэвсэг худалдахыг зөвшөөрчээ. Үүнтэй холбогдуулан Хятадын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Тань Кэфэй хэлэхдээ, "АНУ, Хятадын Тайвань бүс нутагт зэвсэг худалдахыг бид эрс эсэргүүцнэ. Америкийн тал Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс бүдүүлгээр оролцож, "Нэг Хятад"-ын бодлого, Хятад, Америкийн хамтарсан гурван мэдэгдэл, ялангуяа "8-р сарын 17-ны мэдэгдэл"-ийг ноцтой зөрчиж байна. Хятадын бүрэн эрх, аюулгүй байдлын ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж, дэлхийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлж байгаа тул Хятад улс хатуу эсэргүүцэл илэрхийлж байна" гэжээ.  

Тань Кэфэй цааш нь хэлэхдээ: "Тайваньд зэвсэг худалдах, Тайваньтай цэргийн харилцаа холбоо тогтоох, Тайванийн асуудалд хөндлөнгөөс оролцох, Тайваний хоолойн хурцадмал байдлыг дэвэргэхээ зогсоохыг бид  АНУ-ад шаардаж байна" гэжээ.

Н.Пүрэвжав