Чинь Ган гурван талын санаачилга дэвшүүллээ
2023-03-03 16:40:50
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр /3-р сарын 3-нд/  Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг Мао Нин даргалан хуралдууллаа. 

 "Их-20" бүлгийн Гадаад хэргийн сайд нарын хурлын тухай сэтгүүлчийн асуултад Мао Нин хариулахдаа, "Хятадын ГХЯ-ны сайд Чинь Ган Шинэ Дели хотноо  болсон "Их-20" бүлгийн Гадаад хэргийн сайд нарын хурлын үеэр гурван талын санал санаачилга дэвшүүлсэн" гэлээ. Үүнд нэгд, олон улсын ээдрээтэй, эгзэгтэй энэ нөхцөлд "Их 20" бүлэг үүрэг хариуцлагаа ухамсарлаж, дэлхийн хөгжлийг ахиулахад хувь нэмэр оруулах ёстой. 

Хоёрт, олон талт үзлийг бодитоор хэрэгжүүлж, эрх тэгш яриа хэлэлцээ, зөвшилцлийн зарчмыг баримтлах ёстой.

Гуравт, даяаршлын эрүүл хөгжлийг бид дэмжинэ. Ганц талт үзлийг эсэргүүцэж, илүү багтаамжтай, хүртээмжтэй, уян хатан дэлхийн хөгжлийг дэмжинэ гэсэн гурван талын санаачлахыг дурдлаа.