Хятадын аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулсанд эсэргүүцэл илэрхийлэв
2023-03-03 21:15:48
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Худалдааны яам худалдааны хар жагсаалтдаа Хятадын шинэ аж ахуйн нэгжийг  оруулсан тухай мэдээлэв. Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 3-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ бол Америк шалтаг зохион,  янз бүрийн аргаар Хятадын компаниудыг дарамталж буйн бас нэгэн жишээ юм. Хятад улс маш дургүйцэж, эрс эсэргүүцэж байна гэжээ.

Мао Нин хэлэхдээ: Хятад улс мөн дотоодын аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалж, тэд хуулийн дагуу өөрсдийн эрх ашгаа хамгаалахыг дэмжинэ гэжээ.