Грект галт тэрэгний ослоор 57 хүн амиа алдав
2023-03-03 10:49:37
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан тус улсын  Лариса хотын ойролцоо галт тэрэг мөргөлдсөний улмаас амиа алдсан хүний тоо 57-д хүрчээ. Эрэн хайх, аврах ажил 3-нд дуусах төлөвтэй байна гэж Грекийн гал унтраах анги өчигдөр орой мэдээллээ.

Гал түймрийн албаны төлөөлөгч Васлакояннис мөн өдөр "Амиа алдагсдын цогцсыг ойролцоох эмнэлэгт хүргэж, хэн болохыг нь тогтоохын тулд ДНХ-ийн шинжилгээ хийсэн" гэжээ. Грекийн цагдаагийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Ди Моглиду "Гэмтэж бэртсэн хүмүүсээс 48 нь эмнэлэгт байгаа бөгөөд үүнээс 6  хүний биеийн байдал  хүнд байна" гэжээ.

Эргэн сануулахад  энэ осол 2-р сарын 28-ны шөнө дунд Лариса хотын ойролцоох Темпи хотод гарсан юм. Суудлын галт тэрэг, ачааны галт тэрэг мөргөлдөж,  вагон замаасаа гарч, гал гарсан юм байна. Ослын дараа Грекийн засгийн газар 3 сарын 1-3-ны өдрийг үндэсний гашуудлын өдөр болгон зарласан юм.