Ирээдүй илүү сайхан болно
2023-03-03 22:31:33
Share
Share this with Close
youtube WeChat

Хэнань мужийн Фүянь хотын Ши Шин тосгоны 70 настай Ли Лянь Чэнь гуайн мөрөөдөл болох тосгоны багачуудаа сайн сургуульд сургаж эрдэм боловсрол олгох, нутагтаа орчин үеийн мундаг эмнэлэгтэй болох, орон нутгийн ажилгүйдлийг бууруулж хүн болгоныг хөдөлмөр хөлстэй залгуулах, залуусыг гадагш явж хар ажил хийлгэхийн оронд уугуул нутгийнхаа хөгжилд дайчлах, амьдралын эко орчныг сайжруулж том жижиггүй гоё сайхан агаар усаар хангагдах, хөдөө нутгаа хөгжүүлэх бүхий л хүсэл нь улс орны хөгжлийн нэгдсэн бодлогын дунд хэрэгжиж бүтсэн нь түүнд чухал л зүүд шиг санагддаг гэнэ.


Ли Лянь Чэнь, Ши Шин тосгоны эрчимжсэн тариан талбайд

70 настай Ли Лянь Чэнь гуай орон нутгийнхаа ардын төлөөлөгчийн хувиар энэ жилийн хоёр чуулганы төлөөлөгчдийн хуралд оролцохоор Бээжинд ирээд байна. Тэрбээр 2019 онд ардын төлөөлөгч байхдаа хэсгийн хуралдаан дээр Ши даргад амьдралаа ярих үедээ нутгийнхаа тариачдын найман мөрөөдлийг тоочсон нь эдүгээ нэгэнт биеллээ олсонд өвгөн нэн баяртай байгаа аж. Нэгэн улс орны амьдрал гэдэг нэг жижиг тосгоны асуудалтай харьцуулж хавиршгүй хөлгөн их юм байдаг нь тодорхой ч Ли өвгөний найман санаачлага эл дөрвөн жилд хэдийнэ бүтэж бүрэлдсэнд тэрээр жигтэйхэн хөгсөж баярлажээ.


Ли Лянь Чэнь, Ши Шин тосгоныхоо хүнсний аж ахуйн нэгжид

2019 онд өөрт оногдсон зургаахан минутдаа багтаан Ши даргад ээрч мууран учирласан найман санаачлагыг нь улсын их удирдагч чухалчлан сайшааж “Чи маш зөв зүйтэй зүйлийг онцгой сайхан ярилаа” гэж хэлэхэд өвгөний нуруун дээрээс буулга авах шиг тайвширсан хэдий ч мөн л Ши даргын хариу учирласан “Улс орны удирдлагууд бид ард иргэдийнхээ хүслийг аажим алгуур боловч гүйцэтгэхийн төлөө чармайсаар байна. Үеийн үеийн удирдагчдын санаа зорилго ийм байсан” гэдэг үгийг сонсоод “Арга ч үгүй дээ. Их улс маань ямар манай тосгон шиг жижигхэн биш” гэж боджээ. 


Хэнань мужийн Фүянь хотын Ши Шин тосгон

Харин өнөөдөр тосгоных нь шинэ сургуульд газар газраас цугласан 1300 гаруй хүүхэд сурч боловсорч, шил толь болсон цэцэрлэгт нь нялх балчир үрс жаргалтайяа торниж, аав ээжүүд нь ажил хөдөлмөртөө шамдаж, үүдээ нээгээд удаагүй 500 ортой шинэхэн эмнэлэг тосгоныхоо ахмад настнуудыг анагаан сувилж, эрчимжсэн ХАА, тэжээн үржүүлэх ферм, аж үйлдвэрийн цехүүдэд 2000 гаруй хүн ажлын байраар хангагдаж, тосгоны зам харгуй их хөгжлийн замуудтай холбогдож харилцаа холбоо нээлттэй болсонд баярласан Ли Лянь Чэнь гуай талархах бүртээ “Ши дарга өөрөө орон нутагт ажиллаж, хөдөөгийн амьдралын хар борыг хангалттай ойлгож таньсны хүчээр бид ийм болов” хэмээн ярьж суух болжээ. Тэрээр “Ши даргад би тариачдын мөрөөдлийг хэлсэн нь илбэ шид шиг биелсэн. Одоо харин бид өөрсдөө улам хичээн ажиллаж төрөлх тосгоноо улам сайхан болгохын төлөө зүтгэх л үлдлээ. Ирээдүй илүү сайхан болно” гэжээ.