АНУ-ын дарамт шахалтыг хүлээн зөвшөөрөхгүй
2023-03-03 16:34:23
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 3-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг хийлгэв.

Украины нөхцөл байдлын талаар сэтгүүлчийн асуултад Мао Нин хэлэхдээ, "Украины асуудлаар Хятад улс бодитой, шударга байр суурийг баримталсаар ирсэн. Энхийн хэлэлцээ болон улс төрийн шийдэлд тус дөхөм үзүүлэхийг эрмэлздэг. АНУ, Украины дайны талбарт илүү хөнөөлтэй зэвсэг илгээж, хурцадмал байдлыг дэвэргэж, Хятадын талаар худал мэдээлэл тарааж, Хятадыг буруутган гутааж байна. Бид АНУ-ын дарамт шахалтыг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй. АНУ-ын хийх ёстой зүйл бол нөхцөл байдлыг намжаан энх тайвныг ятгаж, яриа хэлэлцээг дэмжих явдал юм. Харин гал дээр тос нэмж, бусад улс орныг ямар ч үндэслэлгүйгээр зэмлэн буруутгах явдал биш" гэжээ.