"Бүс ба зам" дагуух худалдаа жилд дунджаар 8 хувь өсчээ
2023-03-03 10:46:10
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Худалдааны яамны сайдын туслах Чэнь Чүньжян  өчигдөр /3 сарын 2/  Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "2013-2022 онд Хятад улс "Бүс ба зам" дагуух орнуудтай хийсэн бараа бүтээгдэхүүний худалдааны хэмжээ 1 их наяд 400 тэрбум ам.доллар байсан нь өссөөр 2 их наяд 7 тэрбум ам.долларт хүрч, жилийн дундаж өсөлт 8 хувьд хүрсэн байна" гэжээ.

“Бүс ба зам” санаачилгыг дэвшүүлсний арван жилийн ой энэ онд тохиож байна. Чэнь Чүньжян хэлэхдээ, "Уг санаачилгыг дэвшүүлснээс хойш, Хятад улс болон хамтран бүтээн байгуулж буй орнуудын худалдаа, хөрөнгө оруулалтын цар хүрээ өргөжиж, дэд бүтцийн хэлхээ холбоо тасралтгүй бэхжиж, аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн хэлхээний хамтын ажиллагааны төвшин дээшилсээр байна. Хөрөнгө оруулалтын тухайд, 2013-2022 онд Хятад болон зам дагуух улс хоорондын харилцан хөрөнгө оруулалт 270 гаруй тэрбум ам.долларт хүрчээ. 2022 оны эцэс гэхэд  Хятадын хөрөнгө оруулалтын хэмжээ 57 тэрбум 130 сая ам доллар болж орон нутагт 421 мянган ажлын байр бий болгосон байна. Инженерийн бүтээн байгуулалтын хувьд 2013-2022 онд Хятад улсаас зам дагуух орнуудтай шинээр байгуулсан гэрээний дүн 1.2 их наяд гаруй ам доллар, гэрээт төслүүдийн гүйцэтгэл 800 тэрбум ам.доллар болсон нь  гадаадад хэрэгжсэн нийт төслийн хэмжээний талаас илүү хувийг эзэлж байна"  гэжээ.