"Бүс ба зам"-ыг хэрэгжүүлэхэд улс төрийн болзол тавьдаггүй
2023-03-04 14:52:01
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр /3 сарын 4-нд/ 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы хэвлэлийн бага хурлыг Бээжингийн Ардын Их Хурлын ордонд хийлээ.  Тус хурлын хэвлэлийн төлөөлөгч Ван Чао чуулганаар хэлэлцэх асуудал, БХАТИХ-ын ажлын тухай гадаад дотоодын сэтгүүлчдийн  асуултад хариулав.

Ван Чао танилцуулахдаа, 10 жилийн өмнө "Бүс ба зам" санаачилга дэвшүүлснээс хойш анд нөхдийн хүрээ өргөжиж, энэ хугацаанд 150 гаруй орон, 30 гаруй олон улсын байгууллага хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан байна. "Бүс ба зам"-ын ажил хэрэгч хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, олон орны эдийн засгийн хөгжлийг дэмжиж, шинэ ажлын байр бий болгох, иргэдийн амьжиргааг сайжруулахад  хувь нэмэр оруулсаар байна. Хятад улс "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааг хэрэгжүүлэхдээ улс төрийн ямар нэгэн болзол тавьдаггүй, улс төрийн ашиг сонирхлыг эрэлхийлдэггүй. "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтад түншүүдтэйгээ хамтран ажиллаж, амжилтаа улам ахиулахад бэлэн байна" гэв.