АНЭУ, Турк улсууд чөлөөт худалдааны гэрээ байгууллаа
2023-03-04 16:06:25
Share
Share this with Close
youtube WeChat

Арабын Нэгдсэн Эмират улсын ерөнхийлөгч Мохамед бин Заед Аль Нахаян  3-ны өдөр хэлэхдээ, Арабын Нэгдсэн Эмират, Турк хоёр улс мөн өдөр чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа. АНЭУ-ын хэвлэлд мэдээлснээр, энэхүү  гэрээ нь хоёр улсын газрын тосны бус  ихэнх бүтээгдэхүүнд тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай заасан байна. Энэ бол АНЭУ, Туркийн хоёр талын харилцаа сайжирч буй сүүлийн үеийн хандлага гэж гадныхан үзэж байна.

Мөн өдөр АНЭУ-ын Ерөнхийлөгч Мохамед бин Заед Аль Нахаян, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай видео уулзалт хийв.

Эмиратын мэдээллийн агентлаг, Хэлэлцээр нь хоёр талын худалдааны 82 хувийн барааны татварыг чөлөөлөх буюу бууруулах зорилготой бөгөөд хоёр улсын газрын тосны бус  худалдааны бараа бүтээгдэхүүний 93 гаруй хувийг хамарч байна. Хоёр орны газрын тосны бус худалдааны нийт хэмжээ өнгөрсөн онд 19 тэрбум ам.долларт хүрсэн нь 2021 оноос 40 хувь, 2020 оныхоос 112 хувиар өссөн дүн болж байна.

Чөлөөт худалдааны хэлэлцээр хэрэгжсэний дараа энэ төрлийн худалдааны жилийн хэмжээ 5  жилийн дотор 40 тэрбум ам.долларт хүрч, 2031 он гэхэд 25 мянган ажлын байр шинээр бий болгох боломжтой  гэж хэвлэлүүд мэдээлжээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, Хэлэлцээрийн агуулга нь хөдөө аж ахуйн технологи, хүнсний аюулгүй байдал, цэвэр эрчим хүчний салбарт гол анхаарлаа хандуулж, барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарыг хамарсан байна. АНЭУ-ын Гадаад худалдааны төрийн сайд Сани Зеюдигийн хэлснээр, хэлэлцээрийг батлах үйл явц энэ оны хоёрдугаар улиралд дуусах төлөвтэй байгаа бөгөөд удахгүй бодитоор хэрэгжинэ.