АНУ-д хүүхдийн хөдөлмөр оршсоор байна
2023-03-04 00:12:52
Share
Share this with Close
youtube WeChat

Хүүхдүүд бол дэлхийн найдвар, ирээдүй юм. Гэхдээ Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сангаас гуравдугаар сарын эхээр гаргасан хамтарсан тайланд хүүхдийн ядуурлын асуудал  хэвээр байгааг харуулж, хүүхдийн хамгааллыг улс орнуудад хандан уриалсан байна.  Энэ уриалгыг “хүний эрхийн гэрэлт цамхаг” хэмээн өөрийгөө нэрлэдэг АНУ ялангуяа сонсох ёстой.

“Өнгөрсөн зууны эхээр хүүхдийн хөдөлмөрийн асуудал алга болсон гэж та бодож магадгүй, гэхдээ улам бүр олширч буйг би харлаа. Олон мянган хүүхэд ийм байдалтай тулгарсан  шинж тэмдэг харагдаж байна.” хэмээн “Нью Йорк Таймс” сонины сурвалжлагч Ханна Дрейер саяхан АНУ-ын хүүхдийн хөдөлмөрийн асуудлыг судалсны дараа ийм мэдээлэл хийв.

АНУ-ын Хөдөлмөрийн яамны тоо баримтаас үзвэл, 2022 оны санхүүгийн жилд АНУ-ын  835 компани 3800 гаруй хүүхдийг хууль бусаар ажиллуулж байсан нь 2021 оныхоос 1000 гаруйгаар нэмэгдсэн байна. Америкийн ашгийн бус “Фермийн ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн төслийн холбоо”-ноос гаргасан мэдээллээр, АНУ-ын фермүүдэд 500-800 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлсээр байна. Ford, General Motors, Walmart, Whole Foods, Target зэрэг Америкийн томоохон брэнд, жижиглэнгийн худалдааны сүлжээнүүдэд хүүхдийг хөдөлмөрлүүлж буй байдал оршиж байна. Америкийн түүхч Жэк Хожсон “Хүүхдийн хөдөлмөрийн асуудал Америкт оршсоор байна” гэсэн нийтлэлдээ “Хүүхдийн цус мах, ясыг мөн л ашиг хонжооны төлөө ашигласаар байна” гэж онцолсон байдаг.

АНУ-ын “Хүүхдийн Интернэшнл” байгууллагын судалгааны тайланд дурдсанаар АНУ-д хүүхдийн ядуурлын түвшин бусад хөгжингүй орнуудаас хамаагүй өндөр байна. АНУ-ын хүүхдүүдийн 40 орчим хувь нь 18 нас хүрэхээсээ өмнө дор хаяж нэг жил ядуу амьдарч байна. АНУ-ын Хүүхдийг хамгаалах сангийн мэдээлснээр, АНУ-ын ядуу хүүхдүүдийн 71 хувь нь өнгөт арьстнууд байна. “Хүүхдийн ядуурлын асуудал нь АНУ-ын үндэсний гутамшиг” гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолжээ.
Харвардын Кеннедигийн Засгийн газрын сургуулийн захирал асан Роберт Путнам “Манай хүүхдүүд: Хямрал дахь Америкийн мөрөөдөл” номдоо зарим америк хүүхдүүдэд тулгарч буй тэгш бус байдлаар “Америк мөрөөдлийн хямрал”-ыг нотлон харуулжээ. Хүүхдүүд  “Америкийн мөрөөдөл”-ийг эрмэлзэхгүй болсон үед АНУ-ын засгийн газар “Хүний эрхийн гэрэлт цамхаг” гэдгээрээ гайхуулах ямар итгэл үнэмшилтэй байна вэ?