Нефтийн агуулахад гал гарч 14 хүн амь үрэгджээ
2023-03-04 16:12:51
Share
Share this with Close
youtube WeChat

Индонезийн нийслэл Жакарта хотын Пертамина нефтийн агуулахад энэ сарын 3-ны шөнө гал гарч, одоогоор 14 хүн амь үрэгдээд байна гэж  цагдаагийн газраас мэдэгдэв.

Хойд Жакартагийн цагдаагийн дарга Гидеон Ариф Сетиаван  хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Орон нутгийн цагаар 20 цаг 20 минутад нефтийн агуулахад гал гарч,  14 хүн нас барж, олон хүн түлэгдэж гэмтсэн.  Гэмтэж бэртсэн хүмүүсийг ойролцоох эмнэлэгт хүргэжээ. Галыг бүрэн унтрааж чадаагүй бөгөөд гал  түймэртэй тэмцэх газрын  51 гал  машин ажиллаж байна. Пертамина нефтийн компани ажилчид болон ойр орчмын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээр орон нутгийн аврах албатай холбогдоод байна.  Тус компани мөн өдөр "Галын хохирлыг багасгахын тулд чадах бүхнээ хийх болно" гэж мэдэгдэв. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд тус компани мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм. Жакарта болон ойр орчмын бүс нутгийг  бензин түлшээр хангахын тулд Пертамина компани бусад нефтийн агуулахаас шатахуун татах ажлыг бүх хүчээ дайчлан зохицуулж байна.