Гадны компаниуд Хятадын зах зээлийг өөдрөгөөр харж байна
2023-03-04 15:24:59
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээлснээр, "Үндэстэн дамнасан,  өргөн хэрэглээний барааны олон том компаниуд Хятад дахь бизнес өсөлттэй байна"  гэж мэдэгджээ. "Дэлхийн хоёр дахь том эдийн засаг сэргэж байгаагийн  илрэл бөгөөд гадаадын компаниуд Хятадын хэрэглээний зах зээлийг ерөнхийд нь өөдрөгөөр харж байна" гэж Ройтерс мэдээллээ.

Германы гоо сайхны барааны Beiersdorf группын гүйцэтгэх захирал Винсент Варнери "Хятад улс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг оновчтой болгосноор  тус компанийн Хятад дахь бизнес болон дэлхийн аялал жуулчлалтай холбоотой жижиглэн худалдааны бизнес сэргэж, 2 дугаар сард  илт өсөлттэй байсан" гэв. Тэрээр цааш  хэлэхдээ, "Хятадад эрэлт сэргэж байгаа нь тус компанийн тэргүүлэх бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөнө. Үүний зэрэгцээ Хятад хүмүүсийн гадаадад хийх аялал сэргэж байгаа нь Японы зах зээлд манай борлуулалтыг нэмэгдүүлж байна" гэжээ.

Үндэстэн дамнасан олон компанид зардлын өсөлт дарамт болж байна.  Амьжиргааны өртөг нэмэгдсэнтэй холбоотой хэрэглэгчдийн худалдан авалт буурч, тэд бүтээгдэхүүн сонгохдоо илүү хянуур болж байна. Гэвч Хятадын хэрэглээний зах зээлийн  сэргэлт нь үндэстэн дамнасан эдгээр компаниудын дарамтыг багасгаж байгаа юм гэж Ройтерс агентлаг мэдээлэв.