ОУАЭХА-ийн Ерөнхий захирал Иранд айлчилж байна
2023-03-05 11:32:24
Share
Share this with Close
youtube WeChat

Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Рафаэль Мариано Гросси энэ сарын 3, 4-ний өдрүүдэд Иранд айлчиллаа. Рафаэль Гросси, Ираны ерөнхийлөгч Сайед Ибрахим Рахим болон  өндөр албан тушаалын бусад хүмүүстэй уулзаж, хэлэлцээ хийжээ. Уулзалтын үеэр  хоёр тал харилцаагаа бэхжүүлэх хүсэлтээ харилцан илэрхийлэв.

Ираны ерөнхийлөгчийн цахим хуудас мэдээлснээр, "Ерөнхийлөгч Рахим 4-ний өдөр Гросситай уулзаж, ОУАЭХА-ийн шинжээчдийг Иранд айлчлахыг урьсан.  Энэ нь тус агентлагтай хамтран ажиллах Ираны хүсэл  эрмэлзлийг харуулж байна.  ОУАЭХА мэргэжлийн  санаачилга дэвшүүлж, зарим орны дээрэнгүй үзлийн нөлөөнд автахгүй гэдэгт найдаж байна" гэжээ.

Рафаэль Гросси мөн өдөр Ираны цөмийн эрчим хүчний байгууллагын дарга Исламитай хэлэлцээ хийж, дараа нь хамтарсан хэвлэлийн бага хурал хийлгэлээ.  Хэвлэлийн бага хуралд Ислами, "Ираны баяжуулсан уран 60 хувиас хэтрээгүй. Тус агентлагийн  тайланд өмнө нь 84 хувийн баяжуулсан ураны тоосонцор байсан нь 84 хувийн баяжуулсан уран биш гэж мэдээлсэн. Иранд, зарлагдаагүй гурван газраас ураны ул мөр олсонтой холбоотой асуудлыг шийдвэрлэх  тохиролцоонд бид хүрсэн" гэж хэлжээ.

ОУАЭХА-ийн ерөнхий захирал Рафаэль Мариано Гросси "Ирантай гүнзгий, нухацтай, системтэй яриа хэлэлцээ хийж, тохиролцоонд хүрэх шаардлагатай” гэж тодотгосон байна.