Ерөнхийлөгчөөр сонгогдсон Бора Тинубдад баяр хүргэв
2023-03-05 10:56:23
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин 3-р сарын 4-ний өдөр, Холбооны Бүгд Найрамдах Нигери улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Бора Тинубдад  баярын цахилгаан илгээжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, "Нигери улс бол Африк дахь Хятадын стратегийн чухал түнш юм.  Хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, олон салбарын  хамтын ажиллагаа үр дүнд хүрч,  язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлаар хоёр тал бие биеэ харилцан дэмжиж,  олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт нягт хамтран ажиллаж амжилтад хүрлээ. Хятад Нигерийн харилцааны хөгжлийг би дээд хэмжээнд чухалчилдаг бөгөөд шинээр сонгогдсон ерөнхийлөгч тантай хамт хоёр орны стратегийн түншлэлийг шинэ шатанд гаргахад бэлэн байна" гэжээ.