Ши дарга биднийг сэтгэлдээ үргэлж тээж явдаг
2023-03-06 11:16:46
Share
Share this with Close
youtube WeChat

“Ядуу зүдүү амьдралтай ардыг Ши дарга онцгойлон халамжилж, анхаарч байдаг. Энэ нь бас бидний ажлын гол чиглэл болсон юм...” гэж Сычуань мужийн Иргэний хэрэг эрхлэх танхимын дарга Ишдаваа хэлж байлаа. Тэрээр Ши даргад ажлаа танилцуулах үеийн байдлаа дурсан ярих дуртай.

2022 оны гуравдугаар сарын 6-ны үдээс хойш Ю И зочид буудалд болсон УТЗЗ-ийн 13 дахь удаагийн 5-р бүгд хуралд оролцож байгаа хөдөө аж ахуйн салбар, нийгмийн халамжийн салбарын УТЗЗ-ийн гишүүдтэй хийсэн уулзалтад Ишдаваа яг Ши даргын эсрэг талд сууж таарсан юм.

Би Ши даргатай анх уулзаж байгаа биш, 2017 оны хоёр чуулганы үеэр Ши дарга Сычуань мужийн төлөөлөгчдийн хэсгийн хэлэлцүүлэгт оролцох үед би ардын төлөөлөгчийн хувиар байлцсан юм. Тухайн үед Ши дарга Ляншань жөүгийн хадан цохион дээрх тосгоны тухай телевизийн нэвтрүүлгээс харсан, тэндэхийн оршин суугчдын амьдралын хүчир бэрх нөхцлийг хараад сэтгэл шаналсан гэж хэлж байсан.

Даргын хэлсэн үгнээс “Сэтгэл шаналах” гэсэн нь миний цээжинд хадагдаад салаагүй. Тиймээс Ишдаваа энэхүү таван жилийн хугацаанд Ляншань жөүгийн өнцөг булан бүрд очиж нарийвчилсан судалгаа хийжээ. Хамгийн их хүндрэлтэй байдал нь юу бэ? Дэмжин туслах чиглэлийг хэрхэн тогтоох вэ? Өнчин өрөөсөн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гар дээр хэдий хэмжээний юм очиж байна вэ?

Тэрээр ажлынхаа хамтрагчтай ядуу тосгодоор явж, ядуу хүмүүстэй уулзаж тэдний амьдралыг газар дээрээс нь ойлгож, ядуурлаас яаж гаргах арга бодлогыг сүвэгчилж байлаа.

Энэхүү зүтгэлийн үр дүнд хадан цохион дээрх ядуу тосгонуудад өөрчлөлт гарч Да Ляншаний ард олны амьдрал нүдэн дээр сайжрав.

2022 онд Ишдаваа Бүх Хятадын хоёр чуулганд оролцохоор ирэхдээ хадан цохионы тосгоны эрт эдүгээг харьцуулсан хоёр зургийг өвөртлөн ирж, Ши даргад үзүүлсэн билээ. Ши дарга зургийг хараад “Ард олон уулнаас нүүж ирсэн үү? Хүүхдүүд суралцах сургуультай болсон уу? Настайчууд өвчнөө эмчлүүлэх эмнэлэгтэй болсон уу” гэж асуусан.

Зарим нь нүүсэн, зарим нь мөн л хуучин тосгондоо амьдарч байгаа. Гэхдээ аялал жуулчлал хөгжүүлсэн тул хүмүүсийн амьдрал сайжирсан гэж Ишдаваа хариулж, “Таны сэтгэлийг шаналгаж байсан хадан цохион дээрх тосгонд өөрчлөлт гарсан. Хүмүүсийн амьдрал сайжирсан. Та одоо санаа зовох хэрэггүй” гэжээ.

Ши дарга миний үгийг сонсоод баяртай байсан. Ард олны төлөө сэтгэлээ чилээж явдаг удирдагчид маань хөдөөгийн амьдрал сайжирсан талаарх мэдээлэл ямагт баяр хөөрийг авчирдаг. Ши дарга ядуу амьдралтай хүмүүст анхаарал хандуулсаар байдаг нь гайхалтай чанар шүү гэж Ишидаваа ярьж байлаа.   

Ишдаваа Ши даргын үгийг ямагт санаж, бодлого боловсруулан төсөл хэрэгжүүлж, хүнд хүчир амьдралтай хүмүүсийн асуудлуудыг нэг нэгээр нь зохицуулсаар явна.

Одоо ихээхэн өөрчлөгдсөн биз гэж асуухад, “Тийм ээ, асар их хувирсан шүү” гээд гар утсаа гарган зургуудыг харуулж байлаа.

Тэгш дардан авто зам, И үндэстний ярайсан шинэ байшингууд, ахмад настнуудын хөөр хөгжөөнийг харуулсан олон зураг дэлгэгдэж байлаа.

Тосгоны иргэдийн зам харгуй, ундны ус зэрэг асуудлыг эрт зохицуулсан. Манай тосгоны иргэд бүгд эмнэлгийн даатгалд хамрагдсан. Бас тосгон маань аялал жуучлалын нэртэй газрын нэг болоод байна шүү гэж Ишидаваа инээмсэглэн ярьж байлаа.