Газар хөдөлөлтөд амь үрэгдсэн хүний тоо 46104 болжээ
2023-03-07 10:47:10
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 3-р сарын 6-нд Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган "Туркийн өмнөд хэсэгт сарын өмнө хүчтэй газар хөдөлсний улмаас  46104 хүн амиа алдлаа. Одоогоор 230 мянга гаруй барилга ноцтой эвдэрч, нураад байна. Засгийн газар хоёр сарын дотор 100 мянган чингэлэг босгож, амьдрах орчин нөхцөл харьцангуй сайжирсан газарт 500 мянган хохирогчийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна" гэжээ.

Эрдоган цааш "Гамшигт нэрвэгдэгсдийг нүүлгэн шилжүүлэхээс гадна тухайн бүс нутагт эдийн засаг, үйлдвэрлэлийг сэргээх арга хэмжээ авч, худалдаа эрхэлдэг 6000 компани, 3000 чингэлэгээс бүрдсэн түр зах байгуулж, аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хэрэгцээ хангаж эхлээд байна" гэж хэлсэн байна.