Европын эдийн засаг сайжрах шинж тэмдэг ажиглагдахгүй байна
2023-03-07 10:01:38
Share
Share this with Close
youtube WeChat

Орос, Украины мөргөлдөөн дэгдсэнээс хойш Европ тив АНУ-ыг дагаж, Орост олон удаагийн хориг тавьсан. Хоригоос үүдсэн  сөрөг үр дагавар өөрт нь, бас Европын эдийн засагт дарамт авчирч, инфляцийн өндөр түвшин нь буурахгүй байна. Энэ сарын 6-нд Ройтерс агентлаг, "Евро бүсийн эдийн засгийн хоёр индекс зах зээлийн урьдчилсан таамаглалд хүрсэнгүй, Европын эдийн засагт сайжрах шинж төлөв ажиглагдахгүй байна” гэж мэдээлжээ.

Европын Холбооны Статистикийн товчооны  энэ сарын 6-ны мэдээлснээс үзэхэд, Евро бүсийн 1 дүгээр сарын жижиглэн борлуулалт ноднингийн мөн үеэс 2.3 хувь буурсан нь зах зээлийн хүлээлтээс доогуур байв. Судалгааны "Сентекс" компани мөн өдөр нийтлэсэн Евро бүсийн хөрөнгө оруулалтын итгэлийн индекс  2 дугаар сард -8 байсан. Харин 3 дугаар сард  -11.1 болж буурсан нь зах зээлээс евро бүсийн эдийн засагт тавьж буй урьдчилсан таамаглал эерэг бус байгааг илэрхийлж байна. “Эдүгээ евро бүсийн инфляцийн түвшин өндөр хэвээр  бөгөөд зах зээлийн итгэл хангалтгүй, богино хугацааны дотор евро бүсийн эдийн засаг урагштай сэргэж чадахгүй” гэж уг мэдээлэлд дурджээ.

Инфляцийн өсөлтийг  саармагжуулах үүднээс Европын төв банк 2022 оны 7-р сараас хойш бодлогын хүүг 5 удаа нэмсэн боловч инфляцийн түвшинг 2 хувь тогтоон барих Европын төв банкны зорилтоос өндөр байгаа юм.


\Уртнасан\