Украин маягийн хямрал Азид давтагдах ёсгүй
2023-03-07 15:53:41
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 7-ны үдээс өмнө 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын 1 дүгээр чуулган хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятадын ГХЯ-ны сайд Чинь Ган “Хятадын гадаад харилцааны бодлого ба гадаад харилцаа”-ны асуудлаар гадаад дотоодын сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Чинь Ган "Энэтхэг, Номхон далайн бүс дэх стратеги чөлөөтэй, нээлттэй гэж АНУ сурталчилдаг ч хэрэг дээрээ жижиг цар хүрээтэй бүлэглэл бүрдүүлж, бусдыг гадуурхсан шинж чанартай байдаг.  Бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаална гэдэг үгээр сөргөлдөөн үүсгэж,“Ази Номхон далайн загвар бүхий"  НАТО  байгуулахыг төлөвлөж байна. Бүс нутгийг хөгжүүлнэ  гэж хөөргөддөг боловч үнэн хэрэгтээ харилцаа холбоог тасалж, бүс нутгийн интеграцлчлалын үйл явцыг эвдэж байгаа юм. Америкчууд "Хятадын эргэн тойронд стратегийн орчин бүрдүүлнэ”гэж мэдэгдэж байсан.  "Энэтхэг Номхон далайн бүс дэх стратеги”гэдгээр Хятад улсыг бүслэх бол жинхэнэ зорилго нь бөгөөд жинхэнэ дүр төрх нь илчлэгдсэн" гэжээ. 

Чинь Ган цааш нь хэлэхдээ, "Ази тив  хамтран ажиллаж, хамтдаа хожих индэр болохоос биш геополитикийн тэмцлийн бааз байх ёсгүй.  Ази тивд хүйтэн дайн өдөөхийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Украин маягийн хямрал Азид давтагдах ёсгүй" гэжээ.