Хятадын гадаад валютын нөөц 3 их наяд 133 тэрбум 200 сая ам.доллар болжээ
2023-03-07 21:04:53
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Гадаад валютын ерөнхий газраас 7-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл,  2023 оны 2 дугаар сарын эцсийн байдлаар Хятадын гадаад валютын нөөц 3 их наяд 133 тэрбум 200 сая ам.доллар болжээ. 

Энэ талаар холбогдох албан тушаалтан тайлбар хийхдээ “2023 оны 2 дугаа сард дэлхийн макро эдийн засгийн мэдээлэл, томоохон эдийн засагтай орнуудын мөнгөний бодлогын хүлээлт зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж ам.долларын ханш өсч, дэлхийн санхүүгийн хөрөнгийн үнэ бүхэлдээ буурлаа. Валютын ханшийн зөрүү, хөрөнгийн үнийн өөрчлөлтөөс шалтгаалж гадаад валютын нөөц буурсан”гэж хэлэв.