Бусдад ивээгдсэн бид, бусдыг гэрэлтүүлэх болно
2023-03-07 14:35:18
Share
Share this with Close
youtube WeChat

УТЗЗ-ийн БХХ-ны гишүүн Ян Ян бол Хятадын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн холбооны захирал юм. Тэрбээр 4 настай байхдаа сонсголоо алдаж, хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Амьдралын зам хатуу  байсан ч Ян Ян мохсонгүй, өөрийгөө хөгжүүлэхийг ямагт хичээсээр иржээ.

△УТЗЗ-ийн БХХ-ны гишүүн Ян Ян

Эдгээр жилүүдэд Ян Ян ойр зуурын хөдөлмөр эрхэлж байв. Эдүгээ тэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн холбоонд ажиллах болжээ. Сонсголын аппарат зүүж, чихний хиймэл дун яс суулгасан тул түүнд хамгийн хүндрэлтэй санагддаг байсан гар утас ашиглах бэрхшээл арилжээ.

Ян Ян сурвалжлагчид "Сонсголын бэрхшээл бол өөрийн дотоод асуудал шиг боловч хүмүүстэй харилцахад хамгийн том бэрхшээл болдог. Жирийн хүн, сонсголгүй хүн хоёрын харилцаа  яг л шил хананы наана цаана байгаа шиг байдаг. Сонсголын бэрхшээл нийгмээс , бусад хүмүүсээс биднийг ингэж тусгаарласан байдаг. Энэ цаг үед  амьдарч байгаа хүмүүс маш азтай юм. Учир нь эдгээр он жилүүдэд сонсголыг сайжруулах, дэмжих төхөөрөмж, мэдээллийн саадгүй орчин ихэд хөгжиж, улсаас хэрэгжүүлсэн эрүүлжих, уялдаатай боловсрол олгох нь их үр дүнд хүрчээ" гэв.

Сонсголгүй 10 хүний 9 нь хэл яриагүй байдаг нь аажимдаа түүх болон үлдэж, сонсголын бэрхшээлтэй сурагчдын зонхилох нь энгийн сургуульд сурч, уялдаатай боловсрол хүртэж байгаа тул тусгаарласан “шил хана”  аажмаар нурж, эцэстээ ханын хоёр талд байсан хүмүүс хоорондоо харилцаж чаддаг болж байна" хэмээн ярьжээ.

△Сонсголын бэрхшээлтэй хүн үсгийн тайлбартай дэлгэцээс олимпын тэмцээнийг үзэж, шууд дамжуулалтын тайлбарлалт, тэмцээний ахуй байдлыг хүссэн үедээ хүлээн авч сонсож байгаа нь

△Хятадын зүүн хэсгийн Жэжян мужийн Ханжөү хотод сонсголын бэрхшээлтэй хүн шарсан талхны дэлгүүр ажиллуулж байгаа нь

Ян Янгийн сэтгэл хөдөлж “Бусдад ивээгдсэн бид бусдыг гэрэлтүүлэгч байж, хүмүүст хэрэгцээтэй хүмүүс байх болно. Бид дуу хоолойгоо идэвхтэй хүргэж, "Саадгүй орчны бүтээн байгуулалт"-ын хууль тогтооход оролцож, хамтдаа энэ нийгмийг илүү ууч багтаамжтай, үзэсгэлэнтэй сайхан, хүн бүхэн чөлөөтэй харилцах, зэрэгцэн амьдрахад таатай болгохыг хүсэж байна” гэлээ.


\Уртнасан\