Швед улс НАТО-д элсэх нь цаг хугацааны асуудал гэв
2023-03-08 10:12:55
Share
Share this with Close
youtube WeChat

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг энэ сарын 7-ны өдөр Шведийн нийслэл Стокгольм хотноо хэлэхдээ, Швед улс НАТО-д элсэх нь "Тийм, үгүй" гэсэн үгийн асуудал биш, харин цаг хугацааны асуудал бөгөөд одоогоор батлах өргөдлийг бөглөх шатандаа ирээд байна гэжээ.

Мөн өдөр Столтенберг ЕХ-ны Батлан хамгаалахын сайд нарын албан бус уулзалтад оролцохоор Шведэд ирснийхээ дараа Шведийн Ерөнхий сайд Кристерссонтой хамт хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Столтенберг хэлэхдээ, "НАТО-д элсэх хүсэлтээ өгсөн Швед болон Финляндын өргөдлийг аль болох хурдан батлах хэрэгтэй байна" гэжээ.

2022 оны тавдугаар сард Швед болон Финланд улс НАТО-д элсэх хүсэлтээ нэгэн зэрэг өгсөн юм. Дүрэм журмын дагуу НАТО шинэ гишүүнээ элсүүлэхийн тулд урьдаар тус байгууллагын гишүүн 30 орны санал нэгдсэн зөвшөөрлийг авах ёстой. Одоогоор Турк, Унгар улсууд Финланд, Шведийг НАТО-д нэгдэхийг албан ёсоор баталгаажуулаагүй байна.