Европын Холбооны бүсийн хүүхдүүдийн 1/4 хувь нь ядуу гачигдалд нүүрлэж байна
2023-03-08 10:26:41
Share
Share this with Close
youtube WeChat

Европын Холбооны бүс нутгийн хүүхдүүдийн 1/4 хувь нь, өөрөөр хэлбэл тус бүс нутгийн 20 сая шахам хүүхдүүд ядуу гачигдлын эрсдэлд нүүрлэж байгаа талаар Олон улсын буяны байгууллагын Хүүхдүүдэд туслах газраас тухайн бүс нутгийн цагаар энэ сарын 7-нд нийтэлсэн тайландаа тэмдэглэжээ.

Амьдралын өртөг өссөн, уур амьсгалын өөрчлөлт зэргийн нөлөөний улмаас Европын Холбооны бүс нутгийн ядуу хүндрэлд нүүрлэсэн хүүхдүүдийн тоо сүүлийн жилүүдэд “хүмүүсийг цочроомор хурдаар нэмэгдэж байна”, Украин Оросын мөргөлдөөн хийгээд түүний гадна нөлөөнөөс амьдралын өртөг өссөн хямрал нь Европын Холбооны бага, дунд орлоготой олон айл өрхийн амьдралд ноцтой сорилт авчирч байгааг тайланд дурджээ.

Орос Украины мөргөлдөөн дэгдсэнээс хойш Европ тив АНУ-ыг даган ОХУ-д олон удаагийн хориг тавьсан. Гэтэл хоригоос үүссэн сөрөг үр дагавар нь Европын өөрийн эдийн засагт нь дарамт бий болгож, инфляци өндөр байсаар бөгөөд иргэдийн амьдралын өөрийн өртөг нь дээшилсээр байна. Европын төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард хэлэхдээ, өндөр инфляци нь Европын эдийн засгийн олон салбар хийгээд иргэдэд, ялангуяа бага орлоготой айл өрхийн амьдралд асар ихээр нөлөөлж байна гэжээ. Европын Холбооноос энэ оны нэгдүгээр сард гаргасан нэгэн судалгааны тайлангаас үзэхэд, Европын Холбооны бүс нутгийн оршин суугчдын 90 гаруй хувь нь амьдралын өртөг өсөхөөс санаа зовж байгаа, тал хувь нь энэ бүхэн тэндний амьдралд нэгэнтээ нөлөөллөө гэсэн хариултыг өгчээ.


\Уртнасан\