Баруун бүсийн гадаад худалдаа эрчимтэй хөгжиж байна
2023-03-08 10:07:34
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Гаалийн газрын мэдээгээр, энэ оны эхний хоёр сард төв болон баруун бүс нутгийн импорт экспортын нийт хэмжээ 1 их наяд 190 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд Хятадын нийт импорт экспортын 19.2 хувийг эзэлж байна.

Гаалийн ерөнхий газрын Статистик дүн шинжилгээний газрын дарга Люй Далян: “Энэ оны эхний хоёр сард Хятадын төв болон баруун бүс нутгийн гадаад худалдаа эрчимтэй хөгжиж, нийт худалдаанд эзлэх хувь нь ч нэмэгджээ. Үүнээс автомашины экспорт жилийн өмнөхөөс хоёр дахин нэмэгдэж, гар утас, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын өсөлтийн хурд 20 хувиас давлаа" гэжээ.