Тосгоны хөгжилд түүчээлэгч хэрэгтэй
2023-03-08 14:45:44
Share
Share this with Close
youtube WeChat

-Цахим худалдаанд нутгийн онцлогтой бүтээгдэхүүнийг зарж болно биз дээ?

-Болно оо. Харин таны ярианы аялгыг хүмүүс ойлгох байгаа даа...?

63 настай Ван Ин Шян, 20 настай хөтлөгч хоёр камерын өмнө ийнхүү ярина.

Хэдхэн минутын хугацаанд Шаньдүн мужийн хөдөө тосгоны иргэдийн лайв хандалт их авч байлаа.

Өөрийнхөө халаасан дахь мөнгөөрөө нутгийн ардаа дайчлан газар тариалан эрхэлж, мал аж ахуй хөгжүүлэхийн зэрэгцээ хүнсний ногоо, гоёлын цэцэг тарьж зах зээлд нийлүүлсэн нь ийнхүү амжилтад хүрчээ. Нэн ядуу байсан Шандун мужийн Ү Ли Дүн тосгон баяжиж чинээлэгжсэн тухай туршлагаа ярьж байгаа нь энэ. Энэ хүн бол тосгоны намын үүрийн нарийн бичгийн дарга Ван Ин Шян. Ши дарга үүнийг сонсоод “Хотжилт 70 хувьд хүрсэн ч гэсэн 400 сая хүн хөдөөдөө амьдарсаар байх болно. Сайн дагуулагч байхгүй бол тосгон эзгүйрнэ. Газар тариалан эзэнгүйдвэл хөдөө орон нутгийг хөгжүүлэх гэсэн маань хоосон үг болно” гэж хэлжээ.

Ван Ин Шян үргэлжлүүлэн “Ши даргын тэр үг одоо яг манай орон нутгийн өмнө тулгамдаж байгаа хамгийн том асуудал болсон. Ши дарга хөдөө орон нутгийн нөхцлийг ойлгож, тариачдын амьдралыг анхаарч, тэдний ирээдүйн төлөө сэтгэл зүтгэлээ зориулан төлөвлөлт хийсээр байна. Галт тэрэгний хэрхэн хурдлах нь зүтгүүрийн хүчин чадлаас шалтгаална. Хөдөө орон нутагт үйлдвэрлэл, боловсон хүчин, соёл, экологийг жигд хөгжүүлэхийн зэрэгцээ тухайн газрын өвөрмөц онцлогийг судлан тодорхойлох хэрэгтэй гэж Ши дарга хөдөөгийн хөгжлийн төлөвлөгөөндөө тодорхой дурдсан” хэмээн ярилаа.

Тэрээр хурлаас харьсныхаа дараа тосгоныхоо хүмүүсийг дайчлан судалгаа хийж 2019-2030 оны орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө гаргажээ. Хөгжлийнхөө гол хөтөлбөрт аж үйлдвэр, ухаалаг ХАА-г хөгжүүлж, нутгийн онцлогтой бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гинжин хэлхээг уртасган, тариачдын орлогыг нэмэгдүүлэхийг зорилт болгон тусгасан байна. Одоо тэднийх аж үйлдвэрийн парк, амьдралын бүс, экологийн орчин уялдсан цогц тосгон болж хөгжлийн загвараа тодорхойлон хөдөөгийн хөгжлийн талаарх Ши даргын сэтгэлийн чилээг хөнгөлөлцөж явна.